UBCab
Icon UBCab

UBCab

by Mezorn LLC

Таны бүхий л тээврийн хэрэгцээнд

App NameUBCab
DeveloperMezorn LLC
CategoryLifestyle
Download Size115 MB
Latest Version3.8.8
Average Rating3.72
Rating Count2,470
Google PlayDownload
AppBrainDownload UBCab Android app
Screenshot UBCab
Screenshot UBCab
Screenshot UBCab
Screenshot UBCab
UBCab нь түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм.
Замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаарлуу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Та апп-аа ашиглан өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлээрэй.

UBCab нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний Аппликэйшн", Улаанбаатар, Багануур, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Өлгий, Ховд, Даланзадгад, Цогт цэций, Мөрөн хотуудад UBCab нэвтрээд байна.

UBCab ашиглаж такси дуудсанаар:
- Зөвхөн албан ёсны бүртгэлтэй такси болон жолооч танд үйлчилнэ
- Тариф удирдлагын нэгдсэн систем (Жолооч өөрчлөх боломжгүй найдвартай)
- Та өөрийн байршлыг хаягийн сангаас сонгож нэмэлтээр тайлбар бичиж болно
- Таныг авахаар ирж байгаа жолоочийн байршлыг газрын зураг дээр шууд харна
- Та бэлэн болон бэлэн бус төлбөрийн бүх хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх боломжтой
- Цахим хэлбэрээр ( Бүртгүүлсэн и-Мэйл рүү ) баримт илгээх автомат систем
- Аппликэйшнээр үйлчлүүлэх бүртээ жолоочид үнэлгээ өгөх замаар санал гомдлоо илэрхийлэх боломжтой зэрэг олон давуу талыг бид санал болгож байна.

Зөвлөмж:
UBCab системийг ашиглахын тулд та интернэт холболттой байх шаардлагатай ба утсан дээрээ Location service-ийг асааснаар таны байршлыг улам нарийн тодорхойлох боломжтой болохыг анхаарна уу.
UBCab багийнхан Такси үйлчилгээний стандартыг өндөрт байлгах, шударга, соёлтой үйлчилгээг хэвшил болгохыг зорьж, системийн байнгын сайжруулалтыг хийж ажиллаж байна. Шинэчлэл бүр таны амьдралыг улам хялбар болгож аюулгүй тайван зорчих нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Үйлчилгээ авсны дараа Жолоочод үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Таны санал бидэнд маш үнэтэй бөгөөд системийн дараа дараагийн сайжруулалтуудад тусгагдах болно.
Та UBCab-аар тав тухтай үйлчлүүлээрэй!
UBCab баг

Recent changes:
Энэ удаагийн шинэчлэлээр шинэ юм ороогүй ч дизайн сайжруулалт хийлээ.

More apps from the developer

Related Apps

More Apps like UBCab